Миний блогт тавтай морил! Зочилсон таньд баярлалаа
2011-04-08
Website хийх тухай.....

хэдхэн жилийн өмнө вебсайт ажиллуулахын тулд вебдизайнын компанид асар өндөр үнэ төлөх шаардлагатайгаас гадна HTML талаар мэдлэгтэй сурсан байх хэрэгтэй байдаг байсан. Харин одоо JavaScript  эсвэл Flash-н тусламжтайгаар HTML-ийн талаарх багахан эсвэл бүр мэдлэггүй байлаа ч бүрэн үйлдэл бүхий вебсайтыг ажиллуулах бүрэн боломжтой. Эдгээр програмууд ньшаардлагатай бүхко вебсайтын веб броусер дээр зөв харагдахад дуудыг тохируулсан байдаг. Та вебийн дизайн, марктенги, доторх мэдээлэл, эффект дээр анхаарлаа хандуулах л хэрэгтэй гэсэн үг. 

Алхам 1.

Домайн нэр худалдаж авах. Мэдээж энэ бол хамгийн чухал зүйлсүүдийн нэг болно. Домайн нэр сонгож авахдаа вебсайтын ерөнхий агуулгыг оруулахаас гадна хүний сонирхол татахаар байхаар сонголтыг хийх хэрэгтэй. Тэгэхээр домайн нэрийн төрлөөс хамааран өөр өөр үнийн саналуудтай байдаг жишээ нь: .mn нь 35$ .info нь 29.95$ .cc нь 39.95$ гэх мэт. Зарим нь бүр үнэгүй домайн нэр авахыг санал болгосон нь ч байдаг. http://www.domain.sr.mn/index.php  Домайн нэр олгодог цөөхөн газар байдаг нь: Magic.net    Датаком 

Алхам 2.
Вебсайтынхаа марктенги төлөвлөгөөг хий. Хэдийгээр та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн, үйлчигээ хийхээр төлөвлөөгүй байж болно. Гэхдээ таны вебсайт нэгэнт олны хүртээл болох учраас тоглоомын дүрмийг дагахаас өөр аргагүй юм.

Марктенги нь таны вебсайтын нэр хүнд, олох ашиг орлого, үр дүн гээд бүгдэд нь нөлөөлөх нь мэдээж. Вебсайтын агуулгад ихээхэн анхаарч ажиллахыг танд зөвлөж байна. Зөвлөгөө, заавар өгдөг байх уу? Эсвэл онлайн худалдаа хийх үү? Портал сайт байх уу? Мэдээллийн сайт байх уу гээд та сайтар бодох хэрэгтэй.

Алхам 3.

Харицуулалт хий. Та анхны вебсайтаа ажиллуулах гэж байгаа бол өөр ижил төстэй вебсайтуудаар зочилж давуу тал, сул тал гээд бүхнийг харицуулж хараарай. Дизайн загвар, агуулга гээд нарийн ажиглуулалтуудыг хийгээрэй.
Алхам 4.

Вебийнхээ загварыг хий. Эхлэл хуудас буюу нүүрнийхээ загварыг сайтар бодож боловсруулж гаргах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн нарийн хийсэн ажиглалтаа үүн дээрэ ашиглах хэрэгтэй.

Алхам 5.

Вебсайтаа хийх хэрэглүүрүүдийг суулга. Юун түрүүнд вебсайтаа хийх софтверийг сонгон авна. Олон сайн вебсайтад зориулсан програмууд байдгээс заримыг дурьдвал EZGenerator болон CoffeCup. Microsoft Front Page нь олон онцлог шинж чанаруудыг агуулдаг гол нь таны үйлчилгээ үзүүлэгч компани тань Microsoft Front Page дэмждэг байх шаардлагатай.
Та ямар ч програм сонгосон эхний алхам бол тухайн програм дахь хэрэглүүр үйлдлүүдийг сайтар судлах хэрэгтэй. Мөн дэвшилтэт мэдээлэлүүдийг онлайнаар хайлт хийхэд тухайн програмын талаарх мэдээлэл хангалттай байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өөр олон програмуудыг вебсайтаа сайжруулах зорилгоор суулган авч болно. Доорх линкээс зарим програмуудыг сонирхоорой. Мэдээж мөн та өөрөө онлайнаар өргөн хүрээнд хайлтыг хийж болно.
Үнэгүй Онлайн Вебдизайн - HTML & График хэрэглүүр

Алхам 6.

Веб эзэмшигчийн бүртгэлээ авах. Энэ нь сервер дээрх хатуу дискийн зайгаа та авах хэрэгтэй гэсэн үг юм. Интернэт дээр тавигдах таны вебсайтын upload хийгдсэн файлууд авсан хатуу дискийн зайн дээр хадгалагдах болно.
Ихэнхи зөвлөгөөнүүд домайн нэрээ авсаны яг дараа Веб эзэмшигчийн бүртгэлээ авахыг зөвлөдөг. Гэхдээ вебсайтаа яг ямар үйл ажиллагаатай байхаа шийдээгүй байвал Веб эзэмшигчийн бүртгэлээ авах  гэж хэт яарах хэрэггүй л болов уу?

Хэрэв сайт тань PHP кодоор хийгдсэн бол PHP софтвер дэмждэг сервер хэрэглэх хэрэгтэй. Харин ASP кодоор хийгдсэн бол Windows идэвхижсэн сервер хэрэгтэй болно.
Хэрэв та хоёр вебсайт ажиллуулах гэж байгаа бол үйлчилгээ үзүүлэгч компаниа давхар домайн нэрийг хүлээн зөвшөөрдөг байхаар сонгоорой. Энэ нь нэг бүртгэлээр хоёр түүнээс дээших вебсайтыг эзэмшиж болно гэсэн үг юм.
Алхам 7.

Вебсайтаа үнэхээр ажиллуулж эхлэх. Хаана онлайнаар үнэгүй авч болох веб дээшлүүлэтийн програм түүнийг олж ав. Жишээ нь зураг засварын, HTML code үүсгүүрийн, болон Flash үүсгүүрийн програмуудыг олж авснаар сүүлийн өөрчлөлт шинэчлэлийг вебсайт тань хүлээж авах чадвартай болно.

Алхам 8.

Вебсайтаа Интернэтэд нийтлэх. Нийтлэх гэдэг бол вебсайтаа интернэтэд тавих буюу олны өмнө ил болно гэсэн үг. Ихэнхи програмууд бэлдсэн агуулгыг нийтлэх өөрийн тохируулгатай байдаг. Хэрэв та зөвхөн HTML хэлбэрээр хийсэн бол FTP хэрэглэн документ, хавтсаа сервер рүү хувиргах юм.
Одоо ингээд Интернэт Броусер дээрээ URL-ээ бичиж оруулаад вебсайтаа хэрхэн харагдаж байгааг харах л үлдлээ.

 

Бичсэн: Н.Дэмбэрэл | цаг: 19:08 | Интернэт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих