Миний блогт тавтай морил! Зочилсон таньд баярлалаа
2011-03-28
iPad 2 гурав хоногийн дотор нэг сая хувь борлогджээ
1299917413Apple компанийн бүтээсэн iPad 2 планшет компьютерын шинэ хувилбар худалдаанд гарснаас хойш гуравхан хоногийн дотор 1 сая хувь борлогдож, борлуулалтын хэмжээгээрээ дээд амжилт тогтооход тун ойртжээ.
Энэ тухай дэлгүүрүүдийн компьютерын техникийн худалдаа болон үйлдвэрлэгчдийн агуулахын нөөцөд судалгаа хийдэг «Тикон-дерога секьюритис» компани мэдээлсэн байна. Жилийн өмнө тус планшет компьютерын анхны хувилбар худалдаанд гарах үед борлуулалтын тоо хэмжээ нь 28 өдрийн дотор 1 саяд хүрч байсныг мэргэжилтнүүд дурджээ. «Биднийг судалгаа хийх явцад өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Apple компанийн нэрийн барааны дэлгүүрүүдийн агуулахад байсан iPad 2 нөөц бараг борлогдож дууссан байсан» гэж дээрх компанийн шинжээч Брайн Уайт хэлсэн байна.

Уг компьютер гуравдугаар сарын 12-нд худалдаанд гарсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарч байсан эхний загвартай харьцуулахад iPad 2 нь илүү хөнгөн, нимгэн ажээ. Шинэ планшет нь ердөө 590 грамм жинтэй бол өмнөх хувилбар нь 680 грамм жинтэй байжээ. Түүний зузаан нь13,4 мм-ээс 8,8 мм хүртэл багассанаас гадна нүүрэн тал болон арын хэсэгт нь дүрс бичлэгийн хоёр камер суурилуулжээ. iPad 2 хоёр дахь загвар эхнийхийгээ бодвол илүү хүчин чадалтай, хурдтай юм.
Монцамэ -2011-03-18
Бичсэн: Н.Дэмбэрэл | цаг: 11:07 | Гар утас
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)