АНУ-ын иргэд шинэ мэдээллийг хэвлэмэл сонин болон сэтгүүлээс бус харин интернэтийн сүлжээнээс авахыг илүүд үзэх болсон тухай Америкийн сэтгүүл зүйн «Poynter Institute» хүрээлэнгээс гаргасан илтгэлд дурджээ.Илтгэлд тэмдэглэснээр, онлайн мэдээлэл нь мэдээллийн хэрэгслүүдийн дотор «Poynter» компаниас явуулсан санал асуулгад оролцогсдын 34 хувь нь сүүлийн хоногуудад мэдээллийг интернэт сүлжээнээс уншсан гэж хариулсан бол 31 хувь нь хэвлэмэл сонин уншсан гэсэн байна. Түүнээс гадна санал асуулгад оролцсон 18-аас 29 нас хүртэлх настай залуучуудын 65 хувь нь интернэт нь тэдний хувьд мэдээллийн гол эх сурвалж болохыг хэлжээ. Өнгөрсөн онд онлайн мэдээллийн хэрэгслүүд нь зар сурталчилгааны орлогын хэмжээгээрээ анх удаа хэвлэмэл сониныг гүйцсэн байна. Зар сурталчилгаа өгөгсөд өнгөрсөн онд тухайн салбарт 2009 оныхоос 13,9 хувиар их буюу 25,8 тэрбум долларын орлого оруулжээ.
бичлэг