Миний блогт тавтай морил! Зочилсон таньд баярлалаа
2011-04-04
Вэб хөтчүүдийн өрсөлдөөн

 

Веб хөтчүүдийн(IE, Mozilla Firefox, Google Chrome etc) өрсөлдөөн ойрын өдрүүдэд нилээн хүчтэй өрнөж байна.
Саяхан IE9 шинэчлэгдэн гарсан ба мөн Google Chrome 10 гэхэд л 3 сарын 8-нд , Mozilla Firefox мөн 4 Beta хувилбараа гаргасан.
Харин өнөөдрийн хувьд эдгээр гурван манлайлагч веб хөтчүүдийн хувьд онцгой гэж хэлж болох өдөр байлаа. 

Учир нь Mozilla Firefox 4 RC 2011 оны 3 сарын 22-нд нээлтээ хийнэ гэснээрээ хийсэн бөгөөд түүний татан авалт нь IE9-с 2 дахин их буюу дөнгөж гараад 24 цаг болоогүй байхад 5 сая гаруй таталт хийгдсэн байна. Энэ үед европт оройн цаг таарсан юм. Хэрэв европт өдөр таарсан бол Mozilla Firefox 4 RC нь 8 сая хол давсан таталт хийгдэх байсан биз гэдэгт эргэлзэх юм алга.
Мөн энэ өдөр Google Chrome 11Beta гарсанаа зарлав. Харин IE9-н хувьд IE9-г дэмжигч Expression Web 4 Service Pack 1 өнөөдөр гарсанаа зарласан байна.

Эх сурвалж:http://pclavlah.blogspot.com


Бичсэн: Н.Дэмбэрэл | цаг: 17:37 | Мэдээлэл технологи
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)