Миний блогт тавтай морил! Зочилсон таньд баярлалаа
2011-04-08
Андройд гэж юу вэ?
Уншигч та бүхэнд Андройд болон түүнийг хөгжүүлэгч нарын тухай товчхон мэдээлэл өгөхийг зорилоо.
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.
Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.
Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.
Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
http://www.letsgodigital.org/images/art ... oid-os.jpg http://www.feelandroid.com/wp-content/u ... System.jpg
1.1 Open Handset Alliance /OHA/

Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.

OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.

2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group

1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.

1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.

Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг өргөтгөсөн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мөн хайлтын хурд сайжирсан.
-
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.

Андройд хөгжүүлэгч нарт
Андройдын хөгжүүлэгч нарт зориулж Google-ээс Андройдийн шинэ хэрэглээний програм зохиох уралдаан зарладаг бөгөөд энэхүү уралдааны шагналын фонд нь 10000 америк доллар байв. Андройд хөгжүүлэгч нарын 1-р шатны уралдаан нь 2008 оны 1-р сарын 2-ноос 4 дүгээр сарын 14-нийг хүртэл зарлагдсан бөгөөд 50 шилдэг оролцогчийг 2008 оны 5 дугаар сарын 12-нд нийтэд зарлаж, шилдэг оролцогч бүрт 25000 америк долларын шагналыг цаашид Андройдыг хөгжүүлэх үйлсэд нь зориулж шагнажээ.
Харин Андройдыг хөгжүүлэх 2-р шатны уралдаан 2009 оны 5 дугаар сарын 27-нд зарлагдаж 2009 оны 11 дүгээр сарын 5 гэхэд 200 топ бүтээлийг зарласан бөгөөд 11 дүгээр сарын 25-нд шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулав.
Андройдийн зах зээл
2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш 2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны 2,8%-ийг Андройд утас эзэлж байсан бөгөөд 3-р хагас гэхэд зах зээл дээр эзэлж байгаа хувь нь 3,5%-иар нэмэгдсэн байна.
Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь нэрд гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5 дугаар байранд, iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт орох магадлалтай гэжээ.
Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын үзэж байгаагаар 2013 он гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зөөврийн бүтээгдэхүүнүүд зарагдах юм байна.



Одоо та бүхний анхаарлыг Монголд Андройдыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар анхаарлаа хандуулахыг хүсье.
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны технологийн салбарын 88 жилийн ойг угтан "Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт" сэдэвт уралдааныг оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчдийн дунд 2009 оны 6-р сарын 8-ны өдрөөс 7-р сарын 20-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зарласан бөгөөд уралдаанд нийт 8 багийн 13 бүтээл ирүүлсэн юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг танилцуулъя:
№ Багийн нэр Багийн гишүүд application-ны нэр Platform
1. Togtokhbayar&Ulsbold Тогтохбаяр, Улсболд Blog reader iPhone OS
2. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Aялалын хөтөч android OS
3. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Алтан тарвага android OS
4. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Шатар android OS
5. MTC Б.Доржнамжирмаа, Б.Батхүү Geo SMS android OS
6. Болор С.Батжаргал, С.Бадрал Болор толь iPhone OS
7. Болор С.Батжаргал, С.Бадрал Болор толь android OS
8. Лаборатори Б.Батжаргал, А.Тулга MonScript android OS
9. Online Content Ш.Жавхлан, Ч.Долгион Contact Book android OS
10. Тататунга Г.Дагвадорж, Б.Оюунжаргал UB List android OS
11. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Мумми android OS
12. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Зураг эвлүүлэгч iPhone OS
13. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Шагай хаях android OS
Дараах үзүүлэлтээр дээрх багуудын бүтээлд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн.
№ Үзүүлэлт Дүгнэх аргачлал
1. Програмын бичиг баримт 0-20
2. Монгол орны онцлогийг харуулсан буюу монгол брэндийн бүтээгдэхүүн байх 0-10
3. Програмын шинэлэг санаа , шийдэл 0-20
4. Програмын ажиллагаа 0-35
5. Програмын хэрэглэгчийг татах чадвар 0-15
Нийт 100
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Ажлын хэсгийн ахлагч
А.Эрдэнэбаатар ШУТИС, КТМС-ийн тэргүүлэх профессор
Нарийн бичгийн дарга
Б.Тамир МШХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд:
Б.Ууганбаяр "Интерактив" ХХК-ийн ерөнхий захирал
Б.Алтангэрэл "Монгол контент" ХХК-ийн ерөнхий захирал
Г.Муратбек МТҮП-ын Инкубаторын албаны ажилтан

Ямар бүтээл уралдаанд түрүүлсэн бэ?
"Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентийн хөгжүүлэхт" сэдэвт уралдаанд Лаборатори багийн "MonScript" нэртэй Монгол бичгээр SMS явуулдаг бүтээл түрүүлсэн бөгөөд тэд энэхүү бүтээлээ Google Android утсанд зориулан хийсэн юм. Энэ уралдаанд түрүүлсэн багийг МТҮП-аас Google Android утсаар шагнасан юм.
Мөн энэхүү уралдаанаас хойш Мэдээллийн технологий үндэсний парк Android Market дээр гар утасны програм байрлуулан амжилттай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд судлаач Б.Батчулуун Android Application–д суурилан PoliceLight, LeafCompass програмуудыг бүтээж хөгжүүлэлтийг хийж байна.
PoliceLight програмын танилцуулга
Энэхүү програм нь цагдаагийн дуут дохио болон гэрэлтүүлгийг ахуйн нөхцөлд тоглоом зугаа маягаар хэрэглэхэд тохиромжтой ба тус програмыг татаж авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байна.
Програм нь Java хэл дээр бичигдсэн бөгөөд гэрэлтүүлэг, дуут дохионы олон сонголттой мөн нэмэлт боломжуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өдрийн байдлаар 77670 удаа татагдсан байна.
LeafCompass програмын танилцуулга
Энэхүү програм нь ертөнцийн зүг чиг заагч програм ба зүг чигийг англи монголоор хэлдэг.
Зураглалын хувьд хэрэглэгчийн сонирхол татах үүднээс усан дээр навч байрлуулж, дээр нь зүү тавьсан ба энэ нь амьдралаас сэдэвлэсэн учраас сонирхол татахуйц болж чадсан.
Програм Java хэл дээр бичигдсэн ба байгалийн дуу чимээ сонсогдох бөгөөд сонирхолтой болгох үүднээс шавьж, амьтад нисэж байгаагаар бүтээсэн. Програмын дууг хаах, нээх болон нэмэлт сонголтуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өрийн байдлаар 639 удаа татагдсан байна.




Андройд хөгжүүлэхийг сонирхогч нарт бяцхан зөвлөмж
Андройд дээр програм бичихийн тулд:
1. Жава хэл тодорхой хэмжээгээр мэддэг байх хэрэгтэй.
2. SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг (дуурайдаг).
3. Интернеттэй байх. Google-с гаргасан андройдын API баримтууд нь одоохондоо тааруухан учраас интернетээс ихэнх зүйлийг олж мэдэх болно.
Google-ийн нээлттэй эхийн Android үйлдийн системийн давуу талууд
1. Android үйлдлийн систем нь илүү нээлттэй эх кодтой.
2.Android үйлдлийн систем нь on-line программуудтай илүү нэгтгэгдсэн.
3.Android үйлдлийн систем нь илүү хурдан.
4.Android үйлдлийн систем ба G1 гар утас нь илүү найдвартай техник хангамжтай.
5.Android үйлдлийн систем нь flash-тай
6.Android үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй.
7.Android үйлдлийн систем нь илүү олон файлын форматыг дэмждэг.
8.Android үйлдлийн системийг хакердах шаардлагагүй.
9.Android үйлдлийн систем нь бодит товчлууртай.
10.Android үйлдлийн системд шинээр ашиглах программ хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж үгүй.
11.Android үйлдлийн системтэй гар утаснууд нь хямд, үнэтэй гэх мэт олон хувилбартай

SDK-г Eclipse-тэй холбох
SDK – нь Software Development Kit гэсэн үгийн товчлол юм. SDK нь хэрэглэгчийн програмын дизайн болон кодыг тестчилэх, хөгжүүлэх бүх хэрэгслийг өөртөө багтаасан байдаг. SDK -г Eclipse дээр нэмэлтээр суулгах тухай танилцуулж байна. SDK -г нэмэхдээ Eclipse-3.4.2 хувилбар дээр авч үзлээ. Та Eclipse-3.4.2 хувилбарыг http://www.eclipse.org гэсэн сайтаас өөрийн үйлдлийн системдээ тохируулан татаж аваарай. Жишээ болгон Windows XP үйлдлийн системд тохируулан Eclipse-3.4.2 хувилбарыг сонгож авч SDK -1.5 –ийг нэмэлтээр суулгасан. SDK -1.5 нэмэхийн өмнө та AVD (Android Virtual Device)-ийг үүсгэх хэрэгтэй. Энэ нь emulator буюу дуурайгчийн системийн дүр тохиргоонд хэрэглэгдэнэ. Үүсгэхдээ командын мөрнөөс үүсгэнэ. Startе->run->cmd->SDK-ийн tools-ийн замыг зааж өгнө. D:ndroid-sdk-windows-1.5-r2 ools командыг биелүүлнэ. Дараах зургийн дагуу гүйцэтгээрэй.

Зураг дээрх шиг үр дүн гарсан бол SDK-г нэмж өгнө. Нэмэхийн тулд програмаа ажиллуулаад дараах зааврын дагуу ажиллаарай.
1. Help->Software updates
2. Available software ->Add Site-ийг сонгоно.
3 Developers Tools -> Android DDMS болон Android Development
4. Install гэсэн товчыг даран Install-аа эхлүүлнэ.
5. Install хийгдсэний дараа Eclipse програмаа restart хийнэ.
Eclipse-ийг эхлүүлсэний дараа
1. Windows->Preference -> Android цонхыг сонгоно.
2. SDK Location дээр SDK-ийн байрлалыг зааж өгнө.


Android Project үүсгэх
1. File->New->Project харилцах цонхноос Android-ийг сонгож Android Project-ийг сонгоно.
2. Application болон Project-д нэг өгнө. Packageг нэрлэхдээ хооронд нь цэгээр тусгаарласан хоёр үгээр нэрлэнэ. Жнь com example Ингээд Finish
3. Package Explorer-ийг нээж java классыг нээнэ. Энд та өөрийн Java кодоо бичнэ
4. Android Project-ийг ажиллуулахдаа Project баруун click хийж Run->Run As

SDK нь хэд хэдэн хувилбартай бөгөөд та эдгээр хувилбаруудыг ашиглан өөрийн Java хөгжүүлэлтийн орчинд нэмж суулгагасанаар android апликэшнийг хөгжүүлэх боломжтой.
Дэмжих үйлдлийн системүүд
Windows xp(32 bit), Windows vista(32,64 bit)
Mac OSX 10.4.8 -аас хойшхи хувилбар
Дэмжих хөжгүүлэлтийн орчин
Eclipse IDE
Eclipse 3.4 ба 3.3 хувилбарууд
JDK 5 , эсвэл JDK 6
Android SDK хувилбарууд
Android API-ийн хувилбарууд нь системийн хувилбарын тухай мэдээлэлийн агуулсан тоон хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Энэ тоон мэдээллийг API түвшин гэж нэрлэнэ.
Android SDK1.1
Энэ хувилбар 2009 оны 2 сараас эхлээд хөгжүүлэгдэж байна. API түвшин нь Сэрүүлэг бүхий цаг, тооны машин, интернэт браузер, камер, хөгжүүлэгчийн хэрэгслүүдь харилцааны хэрэгсэль e-mail газрын зураг
мессэж, хөгжим, зураг, тохиргоо зэрэг үндсэн функүүдийг агуулсан байдаг.
Android SDK 1.5
2009 оны 5 сараас эхлэн хөгжүүлэгдэж байна. API-ийн түвшин нь агуулагдаж буй апликэшнүүд нь өмнөх хувилбартай адил боловч дараах онцлогууд нэмэгдсэн
Дэлгэцэн дээр ашиглах боломжтой хялбар гар.
Хэвтээ болон босоо чиглэлд зөв байрлалтай ажиллана.
Хэрэглэгчийн 3 дахь үеийн гар суулгах боломжийг дэмжинэ.
Өргөн хэрэглээний үгнүүд бүхий хэрэглэгчийн толь бичигтэй.
Үндсэн дэлгэц
Дэлгэцэн дээр аналог цаг, календар, хөгжим тоглуулагч, зургийн хэрэгсүүдийг оруулсан
Бусад хэрэгцээт фолдерүүд (мессэж, яриа гэх мэт)
Монголын залуучууд Андройдын зах зээл рүү хэрхэн түрэн орох вэ?
Дараахь сайтуудаас Андройдын гадаад зах зээлд хэрхэн орох болон зах зээлд оролцох эрхийг яаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
1. http://developer.android.com/index.html
2. http://www.android.com/market/
3. http://groups.google.com/group/android-beginners?pli=1
4. http://groups.google.com/group/android- ... ers/topics
Хөгжүүлэгчид дээрх болон бусад холбогдох сайтуудтай сайн танилцаж, хэлэлцүүлэгт оролцон өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд JAVA програмчлалын хэлний суурьтай байхад л болно шүү ЗАЛУУЧУУД АА!

эх сурвалж  http://www.almaaz.mn
Бичсэн: Н.Дэмбэрэл | цаг: 19:01 | Мэдээлэл технологи
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)