АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болж буй энэхүү үзэсгэлэнд энэ дэлхийн хамгийн шилдэг "хөдөлгөөнт хэрэгслүүд" бүтээгч үйлдвэрлэгчид цугларч гайхалтай бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнгийн зургуудаас сонирхоцгооё.

Самсунг Андройд 3.0 систем бүхий 2 ч таблетаа дэлгэн олонд зарласан нь 2уулаа хамгийн нимгэн таблетууд байлаа.Galaxy tab 8.9 болон Galaxy tab 10.1 хэмээх энэ таблетууд 8,6мм зузаантай байгаа нь Apple iPad2-оос 0,2мм-ээр нимгэн юм.

HTC корпораци өөрийн HTC Evo View 4G хэмээх хувилбараа авчирчээ. 7 инчийн энэхүү таблет нь Андройд 2.3 системтэй ч удахгүй Андройд 3.0 системээр сайжрах төлөвтэй.

LG Thrill бол Андройд 2.2 дээр ажилладаг. 16GB-ийн санах ойтой энэ таблетийн үнэ хараахан зарлагдаагүй байгаа.

HTC-ийн бас нэг бүтээгдэхүүн болох HTC EVO 3D бол qHD 4.3 инчийн 3D дэлгэцтэй анхны 4G утас юм. Түүний хүчин чадал гайхалтай. 1,2 GHz хос цөмт процессор болон 3 хэмжээст зураг болон видео бичлэг хийх 5 мегапикселийн хос камертай. Бидэнд маш богино хугацаанд ирсэн түүний үнэ мөн л арай зарлагдаагүй байна.



Эх сурвалж: http://www.pcworld.com/
Сонирхолтой iPhone 3G, 4G
бичлэг